2025 оны 10 сарын 27-оос 11 сарын 13-ны хооронд ШУТИС-ийн Англи
хэлний уламжлалт 31 дэх олимпиад “ENGLISH AND AI-THE POWER OF THE
SMART GENERATION” уриан дор ганцаарчилсан болон багийн төрлөөр, 3 үе
шаттайгаар зохион байгуулагдав.
Олимпиадад ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт суралцаж буй инженер,
технологи, бизнес, нийгэм, хүмүүнлэгийн мэргэжлийн 2500 оюутан оролцож,
шилдэг 44 оюутан шагналт байранд шалгарлаа.
Олимпиадын шүүгчээр АНУ-ын мэргэжилтэн багш Мауро Пратт, англи хэлний
туслах багш Сидней Робинсон, Адди болон АХСТ-ийн профессор, багш нар
ажиллав.
Англи хэлний 31 дахь олимпиадыг ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Оюутны
хөгжил үйлчилгээний алба,” “World of Language” “Mobicom Корпораци” “Global White
Mongolia” зэрэг байгууллагууд ивээн тэтгэж оюутны англи хэлний ур чадварыг хөгжүүлэхэд
үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллалаа.
Олимпиадад идэвхтэй оролцон тэргүүн байр эзэлсэн нийт оюутан залуустаа
сурлагын өндөр амжилт хүсч, хамтран ажилласан нийт байгууллагуудад гүн талархал
илэрхийлье.



ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “СОЁЛЫН БОЛОН ЯРИАНЫ ХИЧЭЭЛ ”
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН “ЗОЧИН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ”
“СУРГУУЛЬ ХООРОНДЫН ЯПОН ХЭЛНИЙ УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН”
ГХО БАКАЛАВРЫН БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
Англи хэлний ярианы клубын үйл ажиллагаа зохион байгууллагдлаа