ГХО БАКАЛАВРЫН БОЛОН АХИСАН ТҮВШНИЙ ТӨГСӨГЧДӨД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2025 оны 11-р сарын 13 өдөр Улаанбаатар хот
2025.11.12 өдөр ГХО бакалаврын болон Ахисан түвшний төгсөгчдөд зориулсан “Орчуулгын сүүлийн үеийн чиг хандлага” сэдэвт лекцийг МУИС-ийн доктор /Ph.D/, дэд профессор Шагдарсүрэнгийн Эгшиг урилгаар уншиж цахимаар толилуулав. 73 төгсөгч тус сургалтад хамрагдах хүсэлтээ гаргасан боловч нийт 27 хүн тус арга хэмжээнд хамрагдаж орчуулгазүй нь хэл шинжлэлийн нэг ухаан болох, орчуулгын үйлчилгээний тоон мэдээлэл, орчуулгын онолын судлал, хэрэглээний орчуулгазүй, хиймэл оюуны тусламж нэмэгдсэн үед орчуулагч ямар үүрэг гүйцэтгэх, орчуулгын үйлчилгээний шаардлага, чанар болон хяналт, орчуулагч ба хэлмэрчийн мэргэшлийн шалгалт, орчуулга зүйн нэр томьёоны өөрчлөлт зэрэг олон сонирхолтой мэдээллийг хүргэж танилцууллаа.



ТАЙЛАН БИЧСЭН: А.БОЛОРМАА /СУРГАЛТ, ЧАНАРЫН АЛБАНЫ ДАРГА/
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.