Эмэгтэй эрдэмтэд
admin

Эмэгтэй эрдэмтэд

Монголын Эмэгтэй Инженерүүд, Технологичид, Математикчид, Эрдэмтэд (МЭИТМЭ)-ийн нэгдсэн холбооны бүх гишүүдийн 10-р чуулга уулзалт нь Чингис хаан үндэсний музейд 2025 оны 12-р сарын 6-ны өдөр "Хиймэл оюун ухаан- Эмэгтэйчүүд" сэдвийн дор зохион байгуулагдлаа. Энэхүү холбоо нь Монгол Улсын хөгжил, инженерийн боловсрол, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахаас гадна бодлого боловсруулалт, хэрэгжүүлэх, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй эрдэмтэд, технологичид, инженерүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой байгууллага юм.

Энэ жилийн чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийн технологийн манлайллыг дэмжих санаачилгыг өрнүүлж, AI–ийн ёс зүйтэй хэрэглээ, STEM боловсролын хүртээмж, жендэрийн тэгш оролцоог хангах стратегийн шинэ боломжуудын талаар хэлэлцсэн.

    

       

Тус чуулганд ШУТИС-ийн болон ГХС-ийн эмэгтэй эрдэмтэд мөн идэвхтэй оролцсон.

 

Чуулганд оролцож буй нийт инженер, технологич,математикч, эрдэмтэн, багш, нартаа амжилт хүсье. Эмэгтэйчүүдийн оюуны манлайлал Монголын технологийн ирээдүйг тодорхойлж, улсын хөгжлийн шинэ хуудсыг нээх болтугай.

 

ГХС-ийн Ази судлалын тэнхим