ШУТИС-ийн багш, ажилтан албан хаагчдад зориулсан “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах нь” сэдэвт сургалт 2026.01.05-06 өдрүүдэд МХТС дээр танхимаар зохион байгуулагдлаа. Тус сургалтад ГХС-ийн 12 багш ажилтан /Захиргаанаас-1, АСТ-ийн 4 багш, АХСТ-ийн 3, ХХШТ-ийн 4/ амжилттай хамрагдаж сертификат гардан авлаа.

Тус сургалт нь лекц, хамтын хэлэлцүүлэг, практик дадлага хосолсон хэлбэрээр өрнөж, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюуныг хэрхэн зохистой ашиглах, багшийн ажлыг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах боломж, арга барилд төвлөрлөө. Сургалтын хүрээнд хиймэл оюун ухааны суурь ойлголт, боловсролын салбарт хэрэглэх чиглэлүүд, сургалтын материал боловсруулах, үнэлгээ төлөвлөх, оюутны суралцах үйл явцыг дэмжихэд AI ашиглах бодит жишээ, зөвлөмжүүдийг танилцуулж, оролцогчид өөрсдийн туршлага, санал бодлоо идэвхтэй солилцов.

ГХС-ийн БХБ
ШУТИС-ИЙН 28 ДАХЬ УДААГИЙН 2026 ОНЫ БАГШ АЖИЛЧДЫН СПОРТЫН НААДАМ
Гадаад хэлний сургуулийн багш нар “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хиймэл оюун ашиглах нь” сэдэвт сургалтад хамрагдлаа
ШУТИС-ийн магистр, докторын хөтөлбөрт суралцахыг урьж байна.
“WELL-BEING, MOTIVATION, POSITIVE EDUCATION” СЭДЭВТ АНГЛИ ХЭЛ ЗААХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ
“ENGLISH AS MEDIUM OF INSTRUCTION” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ