“МӨРӨӨДЛӨӨ ГЭРЭЛТҮҮЛЬЕ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
2025-2026 оны хичээлийн жил ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 10 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд намрын улирал “ШУТИС-Хятадад суралцагчид 3” чуулга уулзалт хаврын улирал ШУТИС-ийн хятад хэл суралцагч оюутан залуусын сурах идэвхийг өрнүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, хятадын хэл соёлыг таниулах зорилготой “Мөрөөдлөө гэрэлтүүлье-хятад хэл соёлын өдөрлөг”-өө ШУТИС-ийн хурлын танхимд 2026 оны 03 дүгээр сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
ШУТИС хятад хэлтэй мэргэжилтэн бэлтгээд 15 жил болсон ба анх 2009 оноос ГХС Техникийн мэргэжлийн орчуулагч, 2011 оноос ГУУС Геодизи, 2012 оноос ЭХС ЦХ, ДХ, Биоинженерчлэл, 2016 оноос СЭХ, 2018 оноос ХШУС Химийн инженерчлэл, Үйлдвэрийн экологи, Математик статистик, 2021 оноос ГХС 1+1+2, 2022 оноос ерөнхийлөгчийн илгээлт 2100 бэлтгэл, 2024 оноос ГУУС газрын тос, ЭХС дулааны процессийн автоматжуулалт зэрэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна.

Өдөрлөгийг ШУТИС-ийн Сургалт бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа нээн үг хэлж эхлүүллээ.


Өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид




Өдөрлөгөөр ШУТИС-ийн хятад хэлний клубийн танилцуулга, Хятадын соёл, уламжлал тэр дундаа цайны соёл, уламжлалт хоол, амттан, үндэсний хувцас болон шатар, гар урлалын танилцуулгаас гадна ШУТИС-ийн хятад хэл суралцагч залуусын урлагийн үзүүлбэр уянгат дуу, шүлэг, уян налархай бүжиг, хийн дасгал болон танин мэдэхүйн асуулт, хариултын тэмцээн зохион явуулж, хэл соёлын нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүллээ.



“Мөрөөдлөө гэрэлтүүлье-хятад хэл соёлын өдөрлөг” оюутнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ соёлыг судлах, авьяас чадвараа хөгжүүлэх, мөрөөдлөө илэрхийлэх боломж бүрдсэн ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө. Өдөрлөгт ШУТИС-ийн ГХС-ийн ТТО-хятад хэлний анги, ЭХИС, ГУУС, ХШУС-ийн 2+2 хамтарсан хөтөлбөрийн нийт 100 гаруй оюутнууд оролцлоо.

Тус өдөрлөгийг удирдан зохион байгуулсан клубийн зөвлөх багш, ШУТИС-ийн ГХС-ийн дэд профессор, доктор Ph.D Ц.Эрдэнэзаяа, хамтарсан зочин профессор Ван Янли, Ян Зүи, Чю Шинван, Лю Юүтин мэргэжилтэн багш нартаа, өдөрлөгт хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочиддоо, КНЗ-ийн ахлагч гишүүд, эрдмийн хайгуулч оюутан залуус, клубийн ахлагч, гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын эрдэм номын үйлс, сурлага хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье!
Эзэн хичээвэл заяа хичээнэ
Мэдсэнээ мэднэ хэмээх
Мэдэхгүйгээ эс мэднэ хэмээх
Үүнийг мэргэн хэмээх буюу КҮНЗ
ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”
2026.03.22
"МОНГОЛ БИЧИГ МОНГОЛ ХЭЛ, СЭТГЭЛГЭЭНИЙ ИЛЭРХИЙЛЭЛ, ТУСГААР ТОГТНОЛЫН БАТАЛГАА БОЛОХЫН УЧИР" ЛЕКЦ БОЛЛОО
“МӨРӨӨДЛӨӨ ГЭРЭЛТҮҮЛЬЕ” ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ
Монгол, Японы хамтарсан Оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай явагдлаа
Гадаад хэлний сургуулийн бакалавр болон ахисан түвшний оюутны эрдэм шинжилгээний хурал болов.
АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ