2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Анабуки Групп ШУТИС-ийн оюутнуудад байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ГХС-ийн СЧА-ны дарга А.Болормаа оролцож, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.
Танилцуулгын үеэр оюутнуудад Япон улсад дадлага хийх, хэлний бэлтгэлд хамрагдах, цаашлаад ажиллаж амьдрах боломжуудын талаар мэдээлэл өгч, сонирхсон оюутнуудад мэргэжлийн зөвлөгөө хүргэлээ.
Арга хэмжээнд салбар сургуулийн нийт 35 оюутан оролцож, Япон улсын боловсролын орчин, хот суурин, өдөр тутмын амьдралын хэв маягтай танилцсан бөгөөд бодитоор очсон мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, орчин үеийн шийдэл бүхий сонирхолтой танилцуулга болсон юм.



МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.