ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ОЛИМПИАД - 2026
ШУТИС-ийн ОҮА, ГХС-ийн Ази судлалын тэнхим хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Ж. Бямбадоржийн нэрэмжит “Үндэсний бичгийн олимпиад” 2026 оны 3-р сарын 21-28-ны өдрүүдэд цахим болон танхимаар 2 үе шаттай болж, амжилттай өндөрлөлөө.
Олимпиадын 1-р шат III/21-нд цахимаар зохион байгуулагдаж, 132 оюутан оролцон, үндэсний бичгийн онолын мэдлэгээ сорьсон.
2-р шатыг III/28-нд танхимаар зохион байгуулан, 1-р шатнаас шалгарсан 41 оюутан түргэн унших, зөв бичих чадвараараа өрсөлдлөө.
Олимпиадад
I байр - Л.Нармандах МХТС
II байр - О.Сувд-Эрдэнэ МХТС
III байр - Б. Номиндарь МС
Тусгай байр - П.Мишээл БАС нар шалгарлаа.
Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа талархлаа.
Олимпиадыг удирдан зохион байгуулагч АСТ-ийн монгол хэлний багш Д.Дуламсүрэн, Н.Мөнхжаргал, С.Баасанжаргал.









“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.