ЕБС-ийн сурагчдад Монгол хэл бичгийн шалгалтын зөвлөгөө өглөө
admin

2026 оны 4-р сарын 9, 10-ны өдрүүдэд ЕБС төгсөн, их дээд сургуульд элсэгчдээс авдаг Монгол хэл бичгийн шалгалт зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн уг шалгалтад 90 гаруй мянган хүн бүртгүүлсний 50 мянга гаруй нь 2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12-р анги төгсөгч юм.

ГХС-ийн Ази судлалын тэнхимийн багш Б.Дэлгэрмаа, Д.Гаамаа нар ШУТИС-ийн Коосэн болон Ахлах сургуулийн 10-12-р ангийн 78 сурагчид Монгол хэл бичгийн шалгалт өгөхөд анхаарах зүйлийн талаар зөвлөгөө өгч, мөн ГХС-ийн “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрөө танилцууллаа.