ШУТИС-ийн бакалавр оюутны зөөлөн ур чадварыг хөгжүүлэх, цаашид ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, ирээдүйд зорилгоо тодорхойлох, ажлын байрны чиг баримжаа олоход туслах зорилго бүхий “CAREER DEVELOPMENT” хөтөлбөрийг 2026 оны 3 сарын 20-оос 4 сарын 20-ны хооронд АХСТ-ийн багш нар, АНУ-ын ЭСЯ-ны ФУЛБРАЙТ хөтөлбөрийн багш Сиднэй Робинсонтой хамтран зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд:
1. Т. Ууганбаяр доктор, дэд профессор “Хөдөлмөрийн зах зээлийн талаарх чиг хандлага”,
2. Сиднэй Робинсон,Фулбрайт хөтөлбөрийн туслах багш “US University life, The importance of English”,
3. А.Одгэрэл МХТС, профессор “Гадаад улсад сурч ажиллах нь /БНСУ-ын жишээгээр/”,
4. Э.Намуун их эмч “Оюутны эрүүл мэндийн боловсролын асуудалд” зэрэг сэдвээр
цуврал лекц уншиж, лекцийн дараа оюутны асуултанд хариулж ярилцав.
ШУТИС-ийн БАС, ГУУС, МЕТС, МХТС, НХС зэрэг бүрэлдэхүүн сургуулийн нийт 130 гаруй оюутан хамруулж, амжилттай явагдсан бөгөөд оролцогчдод сертификат олгож, амжилт хүслээ.
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.