2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуульд “Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Олон улсын харилцаа, орон судлал, Хэл шинжлэл, Гадаад хэлний боловсрол гэсэн 3 салбар хуралдаанаар зохион байгууллаа.
Тус хурлыг ШУТИС, МУИС, МУБИС, ХУИС, ОТИС хамтран зохион байгуулж, Европын улс орнуудын хэл, соёл, боловсрол, нийгэм, эдийн засаг, олон улсын харилцааны чиглэлээр хийгдэж буй судалгааны ажлын үр дүнг хэлэлцүүлэх, эрдэмтэн, судлаачдын мэдлэг, туршлага солилцоог дэмжих, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгууллаа.
Энэ удаагийн хуралд Монгол, ОХУ, БНХАУ, Унгар, Франц, Польш, ХБНГУ, БНЧУ зэрэг нийт 8 орны судлаачид оролцож, ШУТИС, МУИС, МУБИС, ХУИС, АШУҮИС, ОТИС, Мандах их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Олон улсын Улаанбаатарын их сургууль зэрэг дотоодын их, дээд сургуулийн 60 гаруй эрдэмтэн, судлаачид өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Мөн дипломат төлөөлөгчид болон Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газрын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсон нь эрдэм шинжилгээний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.
Энэхүү хурал нь Монгол Улсад Европ судлалын сургалт, судалгааны хөгжлийг дэмжихийн зэрэгцээ олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан арга хэмжээ болж өндөрлөлөө.









МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.