Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль-ийн оюутнуудын гарааны бизнесийн санаачилгыг дэмжих, энтрепренер ур чадварыг хөгжүүлэх зорилготой “MUST Start-Up” тэмцээн 6 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнд бүрэлдэхүүн сургуулиудын 100 гаруй оюутан залуусын бүрдүүлсэн 24 баг оролцож, мэргэжлийн чиглэлдээ тулгуурлан тодорхой асуудлыг шийдвэрлэх технологид суурилсан старт-ап төслүүдээ танилцуулсан байна.
Тус тэмцээнд Гадаад хэлний сургуулиас “Эрэлчид”, “Илгээлт 2100” багууд амжилттай оролцож, төслөө танилцууллаа. Үүнээс “Илгээлт 2100” баг шилдэг 11 багийн нэгээр шалгарч, “Mentorship” хөтөлбөрт хамрагдан бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлтийн чиглэлээр экспертүүдээс зөвлөгөө авч ажилласан юм.




Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.
ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛ, АНГЛИ ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д СУРАЛЦАХААР МОРДЛОО
Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг газрын нөхөн сэргээлт, экологийн оролцоотой холбон илтгэл хэлэлцүүлэв
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа