ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”
Гадаад хэлний институтийн Европ судлалын тэнхим, Русский центр, “Звёздочка” клубээс ШУТИС-ийн “Орос хэлний өдрүүд”-ийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 04 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зохион явууллаа.
Өдрүүдийн хүрээнд оюутнуудад зориулан “Великие открытия русских учёных” фото үзэсгэлэн, “Орос орноор” баримтат кино үзвэр, орос хэлний өдөрлөг, орос хэлний олимпиад, орос дууны уралдаан зэргийг зохиосон болно.
4 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, мөн ШУТИС-ийн Төв байранд зохиосон өдөрлөгийн үеэр Орос улсын соёл, түүх, хэлийг сурталчилж “Орос орныг хэн сайн мэдэх вэ?” АХА тэмцээн, оросын үндэсний хоол хийх үзүүлэх сургууль хийсэн ба баримтат кино, фото-үзэсгэлэн үзүүлэв.
ШУТИС-ийн нийт оюутан залуучуудын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулсан орос хэлний олимпиадад инженерийн ангиас С.Хонгорзул /ЭХС/ 1-р байр, Г.Намжинбаатар /ЭХС/ 2-р байр, С.Серикбай /ЭХС/ 3-р байрыг, хэлний ангийн болон орос хэлийг гүнзгийрүүлэн судалсан оюутнуудаас 1-р байрыг Н.Саруул /ХШУС/, 2-р байрыг Ө.Болдбаатар /ХШУС/ нар тус тус эзлэв.
Харин орос дууны уралдаанд 1-р байрыг С.Серикбай /ЭХС/, 2-р байрыг Т.Ирмүүн /БАС/, 3-р байрыг З.Мөнхцацрал /ГХИ/ нар тус тус эзэлж, диплом мөнгөн шагналаар шагнууллаа.
Европ судлалын тэнхим
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН “OPEN CAMPUS” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Ерөнхийлөгчийн илгээлт 2100” -ийн “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг ШУТИС. ГХС амжилттай зохион байгууллаа.
ОЛОН УЛСЫН ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР ТЭМЦЭЭН
The 11th International Conference on Asian Studies Successfully Held
“Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний XI” боллоо.