Уралын Холбооны Их Сургууль (УрФУ) -ийн төлөөлөгчидтэй уулзав
“Орост үйлдвэрлэв” оросын бараа, үйлчилгээний ЭКСПО үзэсгэлэнгийн бизнес хөтөлбөрт оролцохоор ирсэн Уралын Холбооны Их Сургуулийн (УрФУ) төлөөлөгчид ШУТИС-ийн “Русский центр”-т зочлов.
Айлчлалын үеэр төлөөлөгчид ОХУ-д бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших хүсэлтэй суралцагчидтай уулзаж, УрФУ-ийн талаар танилцуулга хийлээ. Мөн түүнчлэн, УрФУ-ийн Боловсролын хөтөлбөр, нийгмийн түншлэлийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Пономарёв О.Я., Гадаад бүс нутгийн судалгааны тэнхимийн багш Жериборов Д.С. нар ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэнтэй уулзаж, хоёр орны тэргүүлэх их сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2018-2020 онд орос хэл, соёлыг Монголд сурталчлах, нийгмийн болон хүмүүнлэгийн хөтөлбөрүүдийг дэмжих, мөн Оросын болон Төв, Зүүн-Өмнөд Азийн судлаачдыг нэгтгэх зорилгоор "Азийн улс орнуудын соёлын харилцаан дахь орос хэлний үнэ цэнэ" сэдэвт олон улсын хэл судлалын анхны форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах төсөл боловсруулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Европ судлалын тэнхим
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”