“Эх хэлний өдрүүд” сэдэвт арга хэмжээг оюутан залуучуудын эх хэлний мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор ГХC-ийн Монгол судлалын багш нар жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жил тус арга хэмжээ 3.6-4.2 өдрүүдэд зохион явагдлаа. Арга хэмжээний хүрээнд их дээд сургуулиудын дунд “Эх хэлний сургалт: асуудал, туршлага, зорилт” сэдэвт онол арга зүйн сургалт, судалгааны их семинарыг зохион явуулж, ГХС-ийн зөвлөх профессор, академич, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Болд, ГХС-ийн захирал, доктор, дэд профессор Б.Соёлсүрэн, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, АШУИС-ийн төлөөлөл, ГХС-ийн салбар, тэнхимийн багш нар, нийт 52 багш эрдэмтэн, судлаач оролцов.

Энэ удаагийн “Эх хэлний өдрүүд” аяны хүрээнд зохиогдсон уралдаан, тэмцээнд оролцсон оюутны ололт амжилтаас дардвал:
I. Монгол бичгийн олимпиад
1-р байр – БУХС-ийн оюутан Ө.Ариунхүү
2-р байр – ҮТС -ийн Ж.Орлом ЭХС -ийн Б.Амарбаясгалан
3-р байр – ЭХС -ийн Г.Баярмаа ЭХС -ийн Ц.Цэрэндолгор
II. Уран бичлэгийн тэмцээн
1-р байр – ҮТС -ийн Б.Өсөх-Эрдэнэ
2-р байр – МТС-ийн Г.Золжаргал
3-р байр – ЭХС -ийн Б.Бямбадорж
III.Цахим бичвэрийн уралдаан
1-р байр – ҮТС -ийн Д.Анударь
2-р байр – ҮТС-ийн П.Анужин
3-р байр – ҮТС -ийн Ө.Мөнхтамга
IV. “Эрхэм чанар” сэдэвт илтгэлийн тэмцээн
1-р байр-БАС-ийн Э.Отгонжаргал
2-р байр-БАС-ийн Б.Пүрэвнаран ХШУС-ийн Г.Золжаргал
3-р байр-ГУУС-ийн Г.Балжинням ЭХС-ийн Ч.Сансар
V. Танин мэдэхүйн “АХА” тэмцээн
1-р байр – ЭХС-ийн А.Нямжав
2-р байр – ЭХС-ийн А.Наранбаатар
3-р байр – ГХС-ийн Б.Буянжаргал

“Эх хэлний өдрүүд” хаалтын үйл ажиллагаанд амжилттай оролцсон оюутнуудаа шагнаж урамшуулав. Монгол хэлний бэлтгэлийн гадаад оюутнууд камертон хамтлагийн Гар утас дууг маш чадварлаг дуулж, ШУТИС-ийн дэргэдэх ардын бүжгийн Анарваан хамтлагийн бүжигчин ЭХС-ийн 3-р курсийн оюутан Галмандах, БуХС-ийн 2-р курсийн оюутан Өнөрзул дуулж, БуХС-ийн 1-р курсийн оюутан Х.Мөнхжин хөтөлж уралдаан тэмцээнд амжилттай оролцсон найзууддаа мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. МехТС-ийн оюутан Д.Шинэбаяр морин хуур тоглож, Данкүүгийн их сургуулиас солилцоогоор ирсэн оюутнууд урлагийн тоглолт үзүүллээ.
Ази судлалын тэнхим
ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд
“ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД 3” ЧУУЛГА УУЛЗАЛТ