ШУТИС-ИЙН 60 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ГХС-ИЙН ХХШС-ЫН БАГШ НАР САЙН ҮЙЛСИЙН
АЯН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулан ГХС-ийн ХХШС-ын багш нараас санаачлан дараах ажлыг зохион байгууллаа. Үүнд:
1.“НЭГ БАГШ - НЭГ НОМ” аяныг 2019 оны 05 сарын 01-нээс 15-ны хооронд өрнүүлэн, багш ажилтнуудын хандивласан 125 ширхэг номыг тусгай сургалттай 70-р дунд сургуулийн 2-р ангийн сурагчдын “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагааны үеэр тус салбарын эрхлэгч Ц.Цэцэгмаа гардуулан өглөө. Энэхүү аян нь сургуулийн номын санг баяжуулах, сурагчдын ном унших сонирхлыг дэмжих зорилготой билээ.

2. “НОГООН СУРГУУЛЬ - НОГООН ОРЧИН” аяны хүрээнд нийслэлийн тусгай сургалттай 29-р дунд сургуулийн биологийн тэнхимийг тохижуулахад зориулан нил, баримгана, шимтэглэй зэрэг зургаан төрлийн 50 цэцэг, үрсэлгээний 40 сав бэлэглэсэн нь хүүхдүүдэд цэцэг тарихын ач холбогдлыг таниулах, сургалтын таатай, ногоон орчинд суралцах боломж бүрдүүлэх, сургалтыг туслах хэрэглэгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлсэн ач холбогдолтой ажил боллоо.

ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО