“English Summer Camp 2019” олон улсын оюутны англи хэлний зуны сургалт явагдаж байна
ШУТИС-ийн ГХС-ийн Англи хэлний тэнхим “English Summer Camp 2019” олон улсын оюутны англи хэлний зуны сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 23-аас 7 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулж байна.
Хөтөлбөрийн бүрэлдэхүүнд ШУТИС-д инженерийн мэргэжлээр сурч буй англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй 10 оюутан, БНСУ-ын Гённамын ШУТИС-ийн инженерийн ангийн 10 оюутан, АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг Аксес хөтөлбөрийн 24 сурагч, 2 Америк багш, 2 Монгол багш, 2 Солонгос багш нийт 50 хүний бүрэлдэхүүнтэй.


Зуны сургалтын зорилго оюутнуудын англи хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сэдвээр ярих, илтгэх чадварыг хөгжүүлэх, багаар ажиллах дадал эзэмшүүлэх, оюутанд мэргэжлийн хүрээнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад чадварыг эзэмшүүлж Монгол, Америк, Солонгос гурван орны боловсрол, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол улсын ШУТИС болон БНСУ-ын Гённамын ШУТИС хоёр сургуулийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж хөгжүүлэх зорилготой.


Сургалтын үйл ажиллагаа хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг 9:00-12:00 хүртэл инженерийн сэдвүүдээр танхимын сургалтын хэлбэрээр, хоёрдугаар хэсэг 14:00-17:00 хүртэл танхимын бус сургалтын хэлбэрээр явагдана. Энэ хэсэгт Монгол орны түүх соёл, уламжлал, байгаль орчинтой танилцах аялалууд хамарна.

ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Нийгэм хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн харьяа Ерөнхий боловсролын Ахлах сургууль БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөө өргөжүүлнэ
ГХС-ийн Звёздочка клубээс зохион явуулсан постер илтгэлийн тэмцээн амжилттай явагдлаа
Эмэгтэй эрдэмтэд
“ХЯТАД ХЭЛ СОЁЛЫН ТАНХИМ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
“ШУТИС-ХЯТАДАД СУРАЛЦАГЧИД 3” ЧУУЛГА УУЛЗАЛТ