Гадаад хэлний сургуулийн багш, оюутнууд АНУ-ын их сургуулийн багш нартай онлайн уулзалт хийлээ
Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар нь олон улсад нэр хүндтэй их дээд сургуулийн багш нараар багш, оюутнуудын мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор лекц, семинар, уулзалт яриа зохион байгуулж ирсэн билээ.
Энэ жилийн тухайд Ковид-19 цар тахлын улмаас уг үйл ажиллагааг 2020 оны 10 сарын 13-ны 8.30-9.30 цагт ШУТИС-ын 8 дугаар байрны олон улсын эрдэм шинжилгээний танхимд ZOOM Meeting платформ ашиглан анх удаа онлайнаар амжилттай зохион байгууллаа.

.jpg)
Уг онлайн уулзалтанд АНУ-ын Лазеллийн их сургуулийн багш Сара Ларж /PhD/ “Судалгааны ажил бичих, үр дүнг танилцуулах” сэдвээр“ 30 минутын илтгэл хэлэлцүүлсэний зэрэгцээ Индианагийх их сургуулийн багш Тереса Николз /PhD/ энэхүү үйл ажиллагааг дэмжин “Гадны хэл, соёлын орчинд судалгааны ажил хийх” сэдвээр 15 минутын илтгэл хэлэлцүүлж, монголд байсан үеийнхээ хэл, орчуулгын бэрхшээлийг даван туулсан туршлагаасаа хуваалцав.


Онлайн уулзалтанд ГХС-ийн найман багш, “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлийн 1-4-р курсийн гучин оюутан оролцож, илтгэгч багш нартай санал бодлоо солилцож, сонирхсон асуултууддаа хариулт авав.


Энэ удаагийн онлайн уулзалт, яриаг зохион байгуулахад идэвх санаачлагатай ажилласан багш Ц.Солонго, хурлын танхим, техник хангамжийг хариуцан хамтран ажилласан ШУТИС-ийн Технологи дамжуулалтын төв, Нээлттэй боловсролын төв болон оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
On April 10, 2026, the “European Studies X” International Conference was held at the Mongolian University of Science and Technology. The conference was organized through three parallel sessions: International Relations and Area Studies, Linguistics, and Foreign Language Education.
Европ судлал X” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ “ЭКО БОЛОВСРОЛ АЯН”-Ы ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ
МЭРГЭЖИЛТЭН БАГШ НАРЫН ЛЕКЦ БОЛЛОО
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБИЙН ЭЭЛЖИТ “ТӨГСӨГЧДИЙН ЦУВРАЛ ЛЕКЦ”