Гадаад хэлний сургуулийн хамт олон МОД ТАРИХ аянд оролцлоо
Мод тарих үндэсний өдрөөр Гадаад хэлний сургуулийн хамт олон Арцатын аманд шинэс модны үрсэлгээ суулгалаа.

Тус өдөр МОД ТАРИХ аянг зохион байгуулж буй “MY CLUB” ТББ-ын үүсгэн байгуулагч, ШУТИС, БУХС- ийн багш, түүхийн ухааны доктор Д.Сэрдарам багшид клубын үйл ажиллагааг дэмжин ГХС-ийн багш, ажилчид хандив гардуулав.

Энэ ажлыг зохион байгуулахад “MY CLUB” клубын 142 оюутан залуус, үрсэлгээг суулгахад 600 гаруй хүн гар бие оролцож, нийт 6200 шинэс модны нялх үрсэлгээ суулгажээ.

Гадаад хэлний сургуулийн захиргаа
Багшийн хөгжлийн баг
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.