Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн багш нар төрийн дээд одон, медалиар шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Гадаад Хэлний сургуулийн боловсролын салбарт олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа эрдэмтэн, багш нар маань Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль хүртлээ. Үүнд:
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
Захирал Ц.ЭНХБААТАР
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.МЭНД
Ахмад багш А.БУМБАР
Ахмад багш Г.БАЯРМАА
Ахмад багш С.ОЮУНГЭРЭЛ
Ахмад багш Ц.ОЮУНЦЭЦЭГ
Ахлах багш Л.АМГАЛАН
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ:
Ахмад багш С.САРАНТУЯА
Эх орны хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулан, оюутан залууст орчин үеийн гадаад хэлний боловсрол олгох их үйлсэд олон жил тууштай ажиллан, олон мянган шавь төрүүлсэн та бүхэндээ талархал дэвшүүлж ажил үйлст нь өндөр амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН
“Орчин цагийн мэргэжлийн хэл” ЭШХ-ыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, Шинэ иргэншил политехникийн коллеж хамтран зохион байгуулав.
Данкүк их сургуулийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрөөр “Монгол хэлний бэлтгэл хөтөлбөр”-т суралцан, монгол хэл, соёлын талаарх мэдлэгээ гүнзгийрүүлэхийн зэрэгцээ хэлний практик ур чадвараа хөгжүүлж байна.
Сайн үйлсийн аян амжилттай зохион байгууллаа
УРАН БИЧЛЭГИЙН УРАЛДААН БОЛЛОО
The “MUST Start-Up” competition, was successfully held this year.