Гадаад хэлний сургуулийн ази судлалын салбараас зохион байгуулсан “Бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны уулзалт” боллоо
ШУТИС-аас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны ээлжилт уулзалтыг 2021.10.01-ний өдөр “Google meet” платформоор гадаад хэлний сургуулийн ази судлалын салбараас амжилттай зохион байгууллаа.
ГХС-ийн дэд захирал, доктор /Ph.D/ Э.Чимэдлхам уулзалтыг нээж, Гадаад хэлний сургууль болон “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн танилцуулгыг, Ази судлалын салбар хийгээд “Техник технологи орчуулга-хятад, солонгос, япон хэл”-ний танилцуулгыг АСС-ын эрхлэгч, доктор /Ph.D/ Ц.Эрдэнэзаяа, Сургалтын албаны мэдээллийг сургалтын албаны ажилтан, магистр С.Ариунзаяа нар хүргэлээ.

Оюутны зөвлөлийн танилцуулгыг зөвлөлийн дарга ТТО-хятад хэлний IV ангийн оюутан М.Азжаргал, Хятад хэлний клубийн танилцуулгыг ГХС-ийн төгсөгч, клубийн ахлагч асан, Мон Тай Сино Групп, Орчуулга.мн ХХК-ийн менежер, хятад хэлний орчуулагч Э.Отгонбаяр, Солонгос хэлний клубийн танилцуулгыг АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Т.Мөнхжаргал, Япон хэлний “Хитонэн” клубийн танилцуулгыг АСС-ын ахлах багш, магистр Б.Ундармаа, Монгол хэлний “Өв эрдэнэ” клубийн танилцуулгыг ГХС-ийн АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Б.Дэлгэрмаа нар мэдээлсэн бол шинэ элсэгчдэд зориулсан “Амжилттай суралцахуй” лекцийг АСС-ын ахлах багш, доктор /Ph.D/ Ч.Оюунгэрэл тавилаа.
Нэгдсэн уулзалтад ТТО-хятад, солонгос, япон хэлний I ангийн хамт олон, тэдний гэр бүлийн төлөөлөл, зөвлөх багш АСС-ын дэд профессор, доктор /Ph.D/ Л.Чойжилмаа, АСС-ын ахлах багш, магистр Ц.Отгон, АСС-ын ахлах багш, магистр Э.Сайнбилэг нар болон бусад АСС-ын багш, оюутнууд идэвхтэй оролцсон, үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
2021-2022 оны хичээлийн жилийн бүрэлдэхүүн сургуулийн шинэ элсэгч оюутанд зориулсан багш, оюутны ээлжилт уулзалтыг амжилттай зохион явуулахад дэмжиж ажилласан ГХС-ийн удирдлагын баг, ОСҮА, Ази судлалын салбарын профессор багш нар, оюутан залуустаа гүнээ талархахын сацуу эрүүл мэндээ хамгаалж, эрдэм номын үйлстээ их амжилт гаргахыг хүсэн ерөөе.