2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд ГХС-ийн Ази судлалын салбараас “Хятад хэл, соёлын өдөрлөг”-ийг 10 дахь жилдээ google платформаар амжилттай зохион явууллаа.

Хятад хэл, соёлын өдөрлөгийг ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам нээж эхлүүлэв. Тус өдөрлөгөөр ТТО-хятад хэлний ангийн оюутнууд хятад шүлэг, хийн дасгалын үзүүлбэр үзүүлж, ШУТИС-тай хамтран ажилладаг их, дээд сургуулиудын танилцуулга, хятадын уламжлалт идээ ундааны соёл болон тулааны урлагийн талаар танилцуулга, бичлэг бэлтгэж сонирхууллаа.

Энэхүү цахим өдөрлөгт хүрэлцэн ирсэн ГХС-ийн дэд захирал болон АСС-ын эрхлэгч, дэд профессор, багш нар, нийт оюутан залуустаа талархал илэрхийлье.
Дашрамд ШУТИС-ийн ГХС, Шаньдун ШУТИС-тай байгуулсан гэрээний хүрээнд 11 дэх жилдээ тэтгэлэгт хөтөлбөр болон богино хугацаагаар оюутан солилцож, хамтран ажиллаж байна.
Зохион байгуулсан: АСС-ын багш Ш.Галтмаа
МИЯКОНОЖО КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖТОЙ ХАМТАРСАН “ХОТЫН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ” ПРАКТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
АСТ-ИЙН 1+1+2 ХӨТӨЛБӨРИЙН ХЯТАД ХЭЛНИЙ 4-Р ЭЭЛЖИЙН ОЮУТНУУД БНХАУ-ЫН ШАНЬДУН ШУТИС-Д АМЖИЛТТАЙ СУРАЛЦААД ИРЛЭЭ
ЯПОН УЛСЫН БҮНКЁО ИХ СУРГУУЛИЙН БАГШ КИНОШИТА МИЦҮХИРО ШУТИС-ИЙН ГАДААД ХЭЛНИЙ СУРГУУЛЬД ЗОЧИЛЛОО
Training on Intellectual Property and Technology Transfer
“Оюуны өмч, технологи дамжуулалт” сэдэвт сургалт зохион байгуулллаа.