ГХИ-ийн “Техникийн мэргэжлийн орчуулга”, “Компьютер-гадаад хэл” мэргэжлийн оюутнуудын дунд зохиогддог уламжлалт Англи хэлний олимпиад амжилттай явагдаж дууслаа
ГХИ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимээс “Техникийн мэргэжлийн орчуулга”, “Компьютер-гадаад хэл” мэргэжлийн оюутнуудаа хамруулан 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 04-ний өдрүүдэд Англи хэлний уламжлалт олимпиадыг 3 үе шаттайгаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.
Олимпиадын эхний шатанд “Техникийн мэргэжлийн орчуулга /англи, япон, хятад, солонгос хэл /”, “Компьютер-гадаад хэл /англи хэл/” мэргэжлийн I, IV курсийн 40 оюутан оролцож англи хэлний хэл зүй үгийн сангийн мэдлэг, сонсох чадварыг тест хэлбэрээр сорьсноос 16 оюутан 2-р шатанд шалгаран техник технологийн сэдэвт дүрс бичлэгийг англи хэлнээс монгол хэлэнд, техник технологийн сэдэвт эхийг монгол хэлнээс англи хэлэнд бичгийн орчуулга хийх эрх авсан ба олимпиадын сүүлийн шатанд оноогоороо тэргүүлсэн 8 оролцогч “How can you use an advanced technology to become a successful technical translator?”сэдвээр илтгэл хэлэлцүүлж өрсөлдөв. Олимпиадын оролцогчдын байр эзэлсэн байдлыг танилцуулбал:
1-р байранд ТМО /англи хэл/ IV курсийн оюутан Г.Гэрэлмаа
2-р байранд КГХ IV курсийн оюутан Д.Дөлгөөн
3-р байранд ТМО /англи хэл/ IV курсийн оюутан Г.Ганзаяа нар тус тус шалгарлаа.
Олимпиадын шүүгчдийн бүрэлдэхүүнд ГХИ-ийн Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн англи хэлний олимпиадыг зохион байгуулах комиссын гишүүд ажиллаж, ТМО I курсийн оюутан Б.Дүүрэнбилэг хөтлөн явууллаа.
Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхимийн
олимпиад зохион байгуулах комисс
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН “OPEN CAMPUS” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ
Ерөнхийлөгчийн илгээлт 2100” -ийн “Сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг ШУТИС. ГХС амжилттай зохион байгууллаа.
ОЛОН УЛСЫН ХЯТАД ХЭЛНИЙ ГҮҮР ТЭМЦЭЭН
The 11th International Conference on Asian Studies Successfully Held
“Ази судлал олон улсын эрдэм шинжилгээний XI” боллоо.